“Дон кихот” балетад урья

Хуучирсан мэдээ: 2011.12.04-нд нийтлэгдсэн

“Дон кихот” балетад урья

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт өнөөдөр тоглох “Дон Кихот” баллет та бүхнийг хүлээж байна. Испанийн зохиолч Мигель де Сервантесийн зохиолоос сэдэвлэн “Дон Кихот” баллетыг Л.Минусийн хөгжим, М.Петипагийн дэглэлтээр анх 1869 онд Москвагийн Их театрт тавьж байжээ. Дөрвөн бүлэг, найман үзэгдэлт уг баллет Оросын театраас дэлхий дахинаа түгсэн байна. Энэхүү алдарт балетыг Монголын тайзнаа анх 1971 онд  Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт Б.Жамьяндагва дэглэн тавьж байсан юм. 1917 оны хувьсгалаас хойш Зөвлөлтөд олон дуурь балетыг тоглохыг хориглосон авч “Дон Кихот” баллет “Их театр”-т хамгийн удаан амьдарсан нь ажээ. “Дон Кихот”-ыг 1940 онд Монте Карлогийн баллетын наадамд тоглосноос хойш дэлхийн олон орны театрууд шинэчлэн дэглэж, тавьдаг болсон байна

Өнөөдөр тоглох Л.Минкусын “Дон кихот” балетад Дон Кихот /рыцарь/-Х.Чойжилсүрэн, Санчо Пансо /түүний зэвсэглэгч/-Д.Чинбат, Лоренцо /гуанзны эзэн/-Н.Баяраа, Китри /түүний охин/-Г.Батчимэг, Базиль /үсчин залуу/-О.Ганцоож, Гамаш /баянтайж/-С.Отгонням, Китрийн найз хүүхнүүд-Г.Цолмон, Ц.Хонгорзул, Ж.Ханбулнай, Б.Энхтуул, Гудамжны бүжигчин-Б.Саруул, Мерседес-Б.Туул, бухтай тулалдагч-Х.Мөнгөнхөлөг, Зүүдний вариац- Б.Саруул нар гоцлох нь ээ.

М.Дөл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж