“Yahoo”-гийн хувьцааны үнэ чангарав

Хуучирсан мэдээ: 2011.12.05-нд нийтлэгдсэн

“Yahoo”-гийн хувьцааны үнэ чангарав

Монголчуудын хамгийн их хэрэглэдэг интернэт сайтуудын нэг “Yahoo” корпорацийн үнэт цаасны ханш өссөн тухай BBC уламжиллаа. Учир нь Хятадын “Алибаба” групп дээрх корпорацийг худалдаж авах саналаа тавиад байгаа юм. Энэ сургаар “Yahoo”-гийн хувьцааны эрэлт эрс нэмэг­дсэн байна. Шинжээчдийн үзэж буйгаар “Yahoo”-гийн хувьцааг худалдаж авах нь “Алибаба”-гийн үнэт цаас авахтай дүйцэхүйц болсон учир брокерууд их хэмжээний эрэлт үүсгэсэн аж. Өнгөрсөн пүрэв болон баасан гаригийн арилжааны үеэр тус корпорацийн үнэт цаасны ханш 8.1 хувиар өсч нэгж хувьцааны үнэ нь 20 ам.доллар болжээ. Дээрх хоёр байгууллага олон жилийн турш интернэт бизнесийн салбарт хамтарч ажиллаж байгаа ч сүүлийн жилүүдэд харилцаа, хамтын ажиллагааны идэвх нь сулраад байсан аж.

А.БОЛД

"Өдрийн шуудан" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж