Хорватид “Кукареку” эвсэл сонгуульд ялав

Хуучирсан мэдээ: 2011.12.06-нд нийтлэгдсэн

Хорватид “Кукареку” эвсэл сонгуульд ялав

Хорватийн парламентын сонгуульд сөрөг хүчний Зоран Милановичийн Социал-демократ намын толгойлсон Kukuriku (“Кукареку”) эвсэл  ялсан нь саналын хуудасны 50 хувийг тоолсны дараа тодорхой болов.

“Kukuriku” эвсэл парламентын 151 суудлын 76-г авсан байна. Эрх баригч “Хорватийн ардчилсан хамтын ажиллагаа” гэх ерөнхий сайд Ядранка Косорын нам 47 суудал авчээ. Хатагтай Косор сонгуулийн дүнгээ сайн гэж үнэлэв.

Ш.Мягмар
    
Эх сурвалж: "Ардын эрх" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж