Сонгууль будилаантуулагчид илэрсээр байна

Хуучирсан мэдээ: 2011.12.06-нд нийтлэгдсэн

Сонгууль будилаантуулагчид илэрсээр байна

Төрийн албан хаагчид  намын харьяаллаас татгалзах хууль хэрэгжсэнээр орон нутгийн хоёр шатны хурлын олон  тойрогт 2009-2010 онд нөхөн сонгууль болсон билээ. Дундговь аймагт ч  бараг бүх суманд сонгуулийн хэсэг, хороо байгуулагдаж нүсэр сонгууль болсон юм. Гурвансайхан сумын Чулуут багийн сонгуулийн хэсэг  дээр  хэсгийн хорооны гишүүн, ардчилсан намын төлөөллийн гэгдэх Баяраа ирц хүргэх нэрийдлээр санал авах байранд ирээгүй хэд хэдэн сонгогчийн өмнөөс саналын хуудас дугуйлан хайрцагт хийсэн нь сонгуулийн дараа илэрч билээ. Ингээд тухайн хэсгийн будилаанаас болоод энэ тойрогт сонгууль хүчингүй болж  аймгийн нэг тойрог одоо хүртэл төлөөлөлгүй байгаа төдийгүй Баяраа гэгч нь хууль зөрчсөн үйлдлийнхээ төлөө эрүүгийн хуулиар шийтгэгдэн гурван сар шоронд суусан байна.

    Харин тэгтэл Адаацаг сумын Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Алтанзавьяа нь тэр сонгуулиар урьдчилан авсан саналын хайрцгийг шүүгээндээ хадгалах хугацаандаа онгойлгож саналын хуудас хувилан сольж өөрийн намын /Хуучин нэрээр МАХН-ын/ нэр дэвшигчээ ялуулсан хэргээр саяхан албан тушаалаасаа огцорчээ. Энэхүү хууль зөрчсөн үйлдэл нь хоёр жилийн дараа илэрсэн бөгөөд өрсөлдөгч намынхан нь түүнийг олон удаагийн сонгуулийг ийм аргаар  будилаатуулсан байж болзошгүй гэж хардаж байгаа  юм.

                            С.ПҮРЭВСҮРЭН
    
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж