Хүчирхийлэгчийг саатуулжээ

Хуучирсан мэдээ: 2011.12.06-нд нийтлэгдсэн

Хүчирхийлэгчийг саатуулжээ

Сургуулийн сурагчдыг өглөө эрт хичээлдээ явах замд нь айлган сүрдүүлж, хүчирхийлдэг гэмт этгээдийг энэ сарын 2-нд 07.40 цагт Говь-Алтай аймгийн цагдаагийн Эрүүгийн тасаг, Мөрдөн байцаах тасгийн ажилтнууд “Илрүүлэлт-Оргодол” нэгдсэн арга хэмжээний хүрээнд саатуулан баривчилсан байна. Сэжигтэн Б нь 1980 онд Говь-Алтай аймгийн Шарга суманд төрсөн. 31 настай, эхнэр хоёр хүүхдийн хамт тус сумын Улаантуг багт мал малладаг нэгэн аж. Тэрбээр 2008 оноос 2011 онд нийт гурван удаагийн үйлдлээр 16-17 насны гурван эмэгтэйг хүч дулимаг байдлыг нь ашиглан, айлган сүрдүүлж, хүчирхийлсэн. Мөн энэ онд Говь-Алтай аймгийн харьяат 50 настай эмэгтэй Ц-д хутга тулган эд зүйлийг нь дээрэмдсэнээ мөрдөн байцаалтын шатанд хүлээжээ.  Албаны эх сурвалжийн хэлснээр сэжигтэн Б нь 2007 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2-т зааснаар гурван сар, 10 хоногийн баривчлах ял, 2009 оны есдүгээр сард 145.2-т зааснаар таван сар баривчлах ялаар шүүхээс тус тус шийтгэгдэж байсан, хэрцгий догшин зантай нэгэн аж.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж