Төв талбай гоёлоо өмсч байна

Хуучирсан мэдээ: 2011.12.06-нд нийтлэгдсэн

Төв талбай гоёлоо өмсч байна

Шинэ жил иржээ. Дэлгүүрийн лангуунд ярайх гялгар тоглоомууд гацуур модтой уулзахыг яаран, инээмсэглэж, “намайг аваач, намайг аваач” гэх шиг бүжнэ. Тэгэлгүй яахав шинэ он хаалга тогшиж байна. Нийслэл хот шинэ жилийн гоёлоо хэдийнэ өмсчээ.

Сүхбаатарын талбай тун удахгүй ногоохон гацуур, сэтгэл татам тоглоом, гэрэлтэн гялтганах өнгө өнгийн гоёлоо зүүхээр яарч байна. Сүхбаатарын талбайд одоогоор хотын хамгийн том гацуур модны тулгуур төмрийг байршуулж, бэлтгээд байгаа бөгөөд арванхоёрдугаар сарын 15 гэхэд сүлд модыг сүндэрлүүлэхээр болжээ. Хотын хамгийн том гацуур модтой удахгүй уулзъя.

У.Болор
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж