Салютад гаалийн бүрдүүлэлт хийнэ

Хуучирсан мэдээ: 2011.12.06-нд нийтлэгдсэн

Салютад гаалийн бүрдүүлэлт хийнэ

Шинэ жилийн баярыг удахгүй ёслон тэмдэглэхтэй холбогдон пиротехникийн хэрэгсэл буюу  салютыг  улсын хилээр нэвтрүүлэхдээ Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас /ЭБЭХЯ/ авсан зөвшөөрлийг үндэслэн  гаалийн бүрдүүлэлт хийх болсон байна.  Холбогдох  байгууллагын зөвшөөрөлгүй, стандартын шаардлага хангахгүй  салют хилээр оруулж ирсэн, худалдаалсан гэх мэдээллийг Гаалийн ерөнхий газрын “1281” лавлах утсаар байнга авах аж. Жил бүрийн шинэ жилээр стандартын бус салют хэрэглэснээс түлэгдэж , гэмтэх тохиолдол олонтаа гарч байсан. Иймээс стандартын  шаардлага хангасан салютыг зааврын дагуу  хэрэглэх, гар дээрээс дээрх төрлийн бүтээгдэхүүн худалдан авахгүй байхыг мэргэжлийн  байгууллагаас иргэдэд анхаарууллаа.

О.Сэргэлэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж