Н.Энхбаярын туслахыг батлан даалтад гаргажээ

Хуучирсан мэдээ: 2011.12.07-нд нийтлэгдсэн

Н.Энхбаярын туслахыг батлан даалтад гаргажээ

МАХН-ын дарга, ерөнхийлөгч асан Н.Энхбаярын туслах Б.Тулгыг өнгөрөгч сарын 22-ны өдөр баривчилсан. Түүнийг 30 хоног баривчлах тогтоол гарсан ч өчигдөр батлан даалтад гаргажээ. Сүхбаатар дүүргийн шүүхэд уг асуудлыг хэлэлцээд үргэлжлүүлэн хорих шаардлагагүй гэж үзсэн байна.

Түүнийг “Өргөө” зочид буудал,  нийслэлийн өмчит үйлдвэрийн газрыг хууль бусаар хувьчилсан хэрэгт оролцсон байж болзошгүй хэмээн сэжиглэн саатуулсан юм. Тэрбээр 2009 он хүртэл буюу Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын бүрэн эрхийг дуусах хүртэл түүний шадар туслахаар ажиллаж байжээ. Түүний дараа АНУ-ын Нью-Йорк хотод Эдийн засгийн их сургуульд суралцан, магистрын зэрэг хамгаалаад эх орондоо ирээд байх үед нь  түүнийг баривчилсан  байна.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж