Стив Жобс “Амазон”-ыг тэргүүлэв

Хуучирсан мэдээ: 2011.12.07-нд нийтлэгдсэн

Стив Жобс “Амазон”-ыг тэргүүлэв

“Apple”-ыг үүсгэн байгуулагч Стив Жобс агсны дурдатгалын ном “Амазон”-ы 2011 оны бэстселлэрийн жагсаалтыг тэргүүллээ. Уолтер Исааксоны бичсэн уг ном Стив Жобсыг нас барснаас хэдхэн хоногийн дараа өнгөрсөн аравдугаар сарын сүүлчээр худалдаанд гарсан бөгөөд эхний долоо хоногтоо л 379 мянган хувь борлогджээ.


Хэвлэмэл хувилбараар дагнан борлуулж байсан “Стив Жобс” номыг саяхнаас онлайн хувилбараар худалдаалж эхэлсэн билээ. Удахгүй энэ түүхэн хүний намтраар хийсэн кино дэлгэцнээ гарна. Хорт хавдрын улмаас шаналж байсан Стив Жобс хагас жилийн нас хайрлах мэс заслаас татгалзсан бөгөөд Уолтер Исааксоныг сонгон өөрийн намтрыг бичүүлж эхэлсэн байсан юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж