Хуучирсан мэдээ: 2011.12.07-нд нийтлэгдсэн

Мал тооллого эхэллээ

Хүнс
хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Үндэсний статистикийн газраас
хамтран жил бүр зохион байгуулдаг мал тооллого өнөөдрөөс орон даяар
эхэлж байна. Мал тооллогын ажилд сум, багаас томилогдсон комиссынхон
дайчлагдаж буй бөгөөд энэ ажил 10 хоногийн хугацаатай үргэлжилнэ. Монгол
Улсын хувьд мал тооллогыг жил бүрийн арванхоёрдугаар сарын эхээр,
өвлийн идшээ бэлтгэж дууссаны дараагаар зохион байгуулдаг. Таван хошуу
малаас гадна гэрийн тэжээвэр амьтан тодруулбал, гахай, тахиа зэргийг мөн
тоолно.

Өнгөрсөн жилийн мал тооллогоор Монгол Улс 31 сая толгой
мал тоолж байлаа. Энэ нь өмнөх жилийнхээсээ 10 гаруй сая толгойгоор
буурсан үзүүлэлт байв. 2009-2010 онд шилжих өвөл хатуу орж, 10 гаруй
аймагт зуд нүүрлэснээс мал их хэмжээгээр хорогдсон нь малын тоо толгойд
нөлөөлсөн юм. Харин өнгөрсөн зун ихэнх аймагт зуншлага сайтай байсан тул
өмнөх оныхоос олон толгой мал тоологдох болов уу гэсэн таамаглал байна.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж