АХБ-наас 20 сая ам.доллар зээлнэ

Хуучирсан мэдээ: 2011.12.07-нд нийтлэгдсэн

АХБ-наас 20 сая ам.доллар зээлнэ

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Дээд боловсролын шинэчлэл төсөл”-ийн  Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцээд чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар боллоо. Дээд боловсролын сургалтын чанарыг дээшлүүлэх хүрээнд уг төслийг хэрэгжүүлэх бөгөөд 20 сая ам.долларыг Азийн хөгжлийн банкнаас авна. Төслийг хэрэгжүүлэхэд нийт 22.2 сая ам.доллар шаардаж байгаа, тиймээс 2,2 сая ам.долларыг Монгол Улсын Засгийн газар гаргах аж. Харин зээлийн нийт хугацаа 32 жил, эхний найман жил үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөнө, дээр заасан хугацаанаас хойш зээлийн жилийн хүү 1 хувиар тооцогдох гэнэ.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж