Хятад тэнгисийн цэргээ байлдаанд бэлтгэж байна

Хуучирсан мэдээ: 2011.12.07-нд нийтлэгдсэн

Хятад тэнгисийн цэргээ байлдаанд бэлтгэж байна

Хятадын дарга Ху Жинтао армийн нэгэн өндөр албан тушаалтанд тэнгисийн цэргийн хүчний байлдааны сургуулилтыг өндөржүүлж, болзошгүй дайралтад бэлтгэхийг анхааруулсан гэнэ. Хятадын Өмнөд тэнгис дэх эзэмшлийн бүсийн маргаантай асуудлаас болж Хятад хэд хэдэн улстай улс төрийн таагүй харилцаатай байгаа билээ. Тэдгээр улсын дунд АНУ ч багтаж байна. Ху Жинтаогийн дээрх мэдэгдлийн хариуд АНУ “Хятад улс орноо батлан хамгаалах эрхтэй” гэж мэдэгдсэн гэнэ. “Хятад батлан хамгаалах хүчээ зузаатгах болсон нь айх зүйл биш” гэж Пентагоны төлөөлөгч Адмирал Жонн Керби “Ассошиэтэд Пресс”-т мэдээлжээ. Хятад улс саяхан нисэх онгоц тээгч бүтээснээ зарласан бөгөөд тэнгисийн цэргийн хүчин чадлынхаа талаар том дуугарах  болсон билээ.

Ажиглагчид Хятадын даргын дээрх мэдэгдлийг  Өмнөд тэнгис дэх Хятад, АНУ-ын маргаантай асуудалд шууд хандсан мэдэгдэл гэж үзэж байгаа юм. Филиппин болон Вьетнам улс ч мөн Өмнөд Хятадын тэнгис дэх Хятадын эзэрхлийг эсэргүүцэж байгаа билээ.  АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Австрали дахь тэнгисийн цэргийн хүчээ зузаатгахаар болсон нь  Ху Жинтаогийн мэдэгдлийн шалтгаан гэж ажиглагчид үзэж байгаа юм.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж