Ам.долларын эрэлт ихэсчээ

Хуучирсан мэдээ: 2011.12.08-нд нийтлэгдсэн

Ам.долларын эрэлт ихэсчээ

“Найман шарга” валютын захад ам.долларын ханш 1375 төгрөгт хүрчээ. Түүнчлэн тус захад үдээс хойш ам.долларын ханш нэмэгдэж улмаар 1382 төгрөгт хүрч байгаа аж. Энэ талаар тус захын ченжүүд “Долларын эрэлт хэрэгцээ гадуур их байна. Дээр нь арилжааны банкууд доллар гаргахгүй байгаа. Мөн  Монголбанкнаас ам.долларын ханшийг тогтоон барих бодлого явуулахгүй байна. Тиймээс валютын үнийн хэлбэлзэл эрэлт нийлүүлэлтээс  шалтгаалаад байна хэмээн тайлбар хийж байгаа аж. Тэгэхээр цаашид ам.долларын ханш улам нэмэгдэж магадгүй хэмээн тайлбарлажээ.

Эх сурвалж: www.mminfo.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж