Йордан дахь Сирийн ЭСЯ-нд халджээ

Хуучирсан мэдээ: 2011.12.12-нд нийтлэгдсэн

Йордан дахь Сирийн ЭСЯ-нд халджээ

Йордан дахь Сирийн элчин сайдын яаманд өчигдөр халдлага гарчээ. Элчин сайдын зөвлөх Мохаммад Абу Серри халдлагад арав гаруй хүн оролцсон гэж байгаа ч Йордан дахь сөрөг хүчний тэмцэгч Омар Абдуллагийн хэлснээр зургаан хүн уг халдлагыг үйлдсэн гэнэ. Халдлага орон нутгийн цагаар өглөөний 9.00 үед болжээ. Мохаммад Абу Серригийн хэлснээр энгийн хувцасласан хүмүүс элчингийн байранд орж, дипломатууд болон элчингийн ажилчдыг гарч явахыг шаарджээ. Харин элчингийн ажилтнууд тэдний шаардлагыг биелүүлэхээс татгалзаж, хаалгаа түгжин цагдаа дуудсан байна. Элчин сайдын яам руу дайрсан зарим этгээд гудамжинд жагссан эсэргүүцэгчидтэй нэгдэхээр хаалгыг эвдэж зугтсан аж. Сирийн сөрөг хүчний далбаатай цамц өмссөн тэдгээр халдагчдын гурвыг Йорданы цагдаа нар баривчилжээ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж