Шинэ үеийн сэхээтэн үзэгчид

Хуучирсан мэдээ: 2011.12.12-нд нийтлэгдсэн

Шинэ үеийн сэхээтэн үзэгчид

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт өнгөрсөн бямба гаригт маш сонирхолтой зүйл болж өнгөрлөө. Энэ өдөр театрт И.Штраусын “Сарьсан багваахай” дуурийг тоглосон. Дэлхийн шилдэг хошин дууриудын нэг “Сарьсан багваахай” ирсэн үзэгчдийг бүрэн эзэмдэж, инээд бэлэглэсэн. Театрын үзэгчид жилээс жилд улам л залуужих болсон. Харин өнгөрсөн бямба гаригт ирсэн театрын үзэгчдийг шинэ үеийн сэхээтэн залуус хэмээн нэрлэмээр санагдав. Тэд үзэх гэж буй тоглолтынхоо талаар судалж, тоглолтдоо зориулж багтай ирсэн нь бусад үзэгчдийн төдийгүй, уран бүтээлчдээс өндөр үнэлгээ хүртэв. МУИС-ийн сэтгүүл зүйн тэнхмийн оюутнууд энэ өдөр жинхэнэ үлгэр жишээ үзэгчид гэдгээ харуулав.

М.Урин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж