Сарны бүтэн хиртэлт 51 минут үргэлжилжээ

Хуучирсан мэдээ: 2011.12.12-нд нийтлэгдсэн

Сарны бүтэн хиртэлт 51 минут үргэлжилжээ

Европ, Төв Ази, Африкийн ихэнх оронд үзэгдсэн сар хиртэлт Монголд арванхоёрдугаар сарын 11-ний 20.45 цагаас 00.30 хүртэлх хугацаанд үзэгджээ. Харин бүтэн хиртэлт 51 минут үргэлжилсэн байна. Уг сарны бүтэн хиртэлт нийслэл хотоос тод харагдаагүй бөгөөд цас хялмайлсан, манантай байсан хэдий ч одон орон судлалын оргил дээр судалгааг амжилттай явуулжээ. Сар хиртэлтийн оргил үе нь 22 цаг 33 минут байсан аж.

Судалгаа хийж байхад сар бүтэн хиртэх үеэр сарыг тойрсон Марал, Мичид болон Үхэр, Хамтатгах зэрэг одны ордууд тод харагдаж байсан гэнэ. Улаан сарны туяанд гариг эрхэс, тэнгэрийн орон үзэсгэлэнтэй харагдаж байсан тухай Одон орон судлалын төвөөс мэдээлж байна.  

У.Болор
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж