Талоноор үйлчлүүлэн тооцоогоо хийнэ

Хуучирсан мэдээ: 2011.12.14-нд нийтлэгдсэн

Талоноор үйлчлүүлэн тооцоогоо хийнэ

Завхан аймагт шилжилт хөдөлгөөн хийгдэж буй иргэдийн цахилгаан дулаан, эрчим хүч, цэвэр, бохир ус, хог хаягдлын өр төлбөрийг барагдуулах талаар эрчим хүчний үйлдвэрээс гарган өгсөн өртэй айл өрхийн судалгааг баг бүрт хувилан тарааж эхэллээ. Ингэснээр багийн Засаг дарга нараас иргэдэд тойрох хуудас олгуулан банк санхүү, мэргэжлийн байгууллагуудаар тооцоо хийлгүүлэн шилжилт хөдөлгөөнийг шийдвэрлэж байна. Мөн Улиастай сумын ЗДТГ-аас хог хаягдлыг багасгах, айл өрхүүдийг энэ ажилд жигд хамруулах зорилгоор талоноор үйлчлүүлэн тооцоо хийх зорилт тавин ажиллаж эхэллээ.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж