“Сантос” шигшээд шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2011.12.15-нд нийтлэгдсэн

“Сантос” шигшээд шалгарлаа

Олон улсын хөлбөмбөгийн холбоо /FIFA/-ны Клубуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний аваргын төлөө өрсөлдөх нэг багийн нэр тодорлоо. Бразилийн “Сантос” өчигдөр Японы “Кашива Рейсол” клубыг 3:1 харьцаатай буулган авснаар финалд өрсөлдөх эрхээ авсан юм. Харин өнөөдөр орой Европын Аваргуудын лигийн аварга “Барселона” клуб Катарын “Эль Садд” багтай тоглож, хожсон нь Өмнөд Америкийн аварга багтай финалд өрсөлдөнө.

 FIFA-гийн Клубуудын ДАШТ өнөөдрийн энэ форматад шилжсэнээс хойш “Сантос” анх удаа оролцож буй. Гэхдээ тэд өмнөх Тив хоорондын цомын тэмцээнд 1962, 1963 онд түрүүлж байсан юм. Харин “Барселона”-гийн тухайд 2006, 2009 онд аваргалсан. Тэд энэ үдэш Катар өрсөлдөгчөө буулган авч чадвал сүүлийн зургаан жилд гурав дахь удаагаа финалдах юм. Урагвай дасгалжуулагчаар удирдуулсан “Эль Садд” Африкийн Аваргуудын лигийн аварга Тунисийн багийг хожсоноор хагас шигшээд шалгарсан билээ.

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж