Аймаг, нийслэлийн дарга нарын семинар эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.12.15-нд нийтлэгдсэн

Аймаг, нийслэлийн дарга нарын семинар эхэллээ

Аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарын семинар өнөөдөр Төрийн ордны “Б” танхимд болж байна. Уг семинарийн зорилго нь Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, төсвийг хэрэгжүүлэх асуудлаар нэгдсэн ойлголт, чиглэл авах, аймаг, нийслэлийн ИТХ, Засаг даргын зорилт, чиг үүргийг хамтран тодорхойлох, салбарын төсвийг ерөнхийлөн захирагчтай гэрээ байгуулахад оршино. Сургалт семинар энэ 15-17-нд Төрийн ордны “Б” танхимд үргэлжлэх юм. Энэхүү семинарыг Монгол Улсын Засгийн газраас жил бүрийн арванхоёрдугаар сарын дундуур зохион байгуулдаг уламжлалтай билээ.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж