Ардчиллын үнэт зүйлст залуус нэгдсээр

Хуучирсан мэдээ: 2011.12.15-нд нийтлэгдсэн

Ардчиллын үнэт зүйлст залуус нэгдсээр

Ардчилсан залуучуудын холбоо болон нийслэлийн Ардилсан залуучуудын холбооноос ардчиллын үнэт зүйлийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Ардчиллын үнэт зүйлст залуус нэгдэж байна” аяныг эхлүүлсэн.

Аяны хүрээнд ардчиллын үнэт зүйлсийг залуучуудад таниулах, улмаар ардчиллын үнэт зүйлс дор залуучуудыг нэгтгэх үйл ажиллагаануудыг зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд нийслэлийн есөн дүүрэг тус бүрээс 1206 залууг нэгтгэж буй юм. Энэ хүрээнд нийслэлийн Хан-Уул дүүрэгт дээрх үйл ажиллагааг зохион байгуулж, залуус ардчиллын үнэт зүйлст нэгдэж байгаагаа илэрхийлж гарын үсэг зурлаа. Нийт 1206 залуу ардчиллын үнэт зүйлс дор нэгдэхээ илэрхийлж гарын үсэг зурсан юм. Залуучуудын хувьд ийм олноороо нэгэн зэрэг нягтарч буй нь ардчиллыг хамгаалж, хүний эрх, эрх чөлөөг дэлгэрүүлж, иргэний нийгэм байгуулахын төлөөх хүсэл эрмэлзэлтэй нь холбоотой юм.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж