С.Сэрчмаа хувийн амьдралаа дэлгэлээ

Хуучирсан мэдээ: 2011.12.19-нд нийтлэгдсэн

С.Сэрчмаа хувийн амьдралаа дэлгэлээ

Дуучин С.Сэрчмаа "Uptown" сэтгүүлийн нүүрийг ийнхүү гурав дахь удаагаа чимлээ. Тэрбээр энэ удаад “Бидний амьдрал олны нүдэн дээр ил байдаг. Хүмүүс тэр тэрэнтэй суучихаж, тэр тэд дэх нөхрөөсөө саллаа гээд амны зугаа болгож ярьдаг. Гэхдээ бидний амьдрал бусад хүмүүсийнхтэй л адилхан…” гэсэн гарчигтай ярилцлага өгчээ. Харин өнгөрсөн амралтын өдөр TV9 телевизийн "Бүсгүйчүүд" нэвтрүүлэгт саатан зохиолч, найруулагч Д.Төрмөнхтэй хуучлахдаа “Миний хувийн амьдралын талаар нийтэд хар PR илүүтэй цацагддаг. Би Монголд уран бүтээлээ л үргэлжлүүлэн хийх гэж ирсэн. Нөхөр бид хоёрын хооронд олны яриад байгаа шиг мөнгөний асуудал үүсч, би машиных нь цонхыг хагалаагүй. Миний гэрийн хүмүүжил ч тийм биш. Шар хэвлэлд гараад байгаа мэдээллүүд бүгд ташаа” хэмээн дэлгэцээр хувийн амьдралынхаа талаар ам нээсэн юм.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж