Дэлхийн үзэсгэлэнд оролцоно

Хуучирсан мэдээ: 2011.12.19-нд нийтлэгдсэн

Дэлхийн үзэсгэлэнд оролцоно

БНСУ-ын Ёсү хотноо болох “ЭКСПО-2012
Ёсү” дэлхийн үзэсгэлэнд Монгол Улс оролцох тухай албан ёсны гэрээг
өнгөрсөн баасан гарагт холбогдох талууд байгууллаа. Энэхүү арга хэмжээг
ирэх оны тавдугаар сарын 12-оос наймдугаар сарын 12 хүртэл зохион
байгуулах аж. “Далай болон далайн эргийн амьдрал” гэсэн ерөнхий сэдвийн
дор зохион байгуулагдах үзэсгэлэнд дэлхийн 100 гаруй улс оролцох юм
байна. Манай улс дэлхийн үзэсгэлэнд оролцсоноор үзэсгэлэнт байгаль,
түүх, соёлоо таниулан, сурталчлах юм. Дээрх үзэсгэлэнд бэлтгэн оролцох
Ерөнхий комиссараар Гадаад харилцааны дэд сайд Б.Болор ажиллах юм байна.

"Улс төрийн тойм" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж