Тусгаар тогтнолын өдөр бөхчүүдэд цол олгох уу?

Хуучирсан мэдээ: 2011.12.20-нд нийтлэгдсэн

Тусгаар тогтнолын өдөр бөхчүүдэд цол олгох уу?

Арванхоёрдугаар сарын 29-нд Монгол Улс тусгаар тогтнолоо баталгаажуулсны 100 жилийн ой тохиох тул энэ өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгож, мөн бөх барилдуулж, амжилт үзүүлсэн бөхчүүдэд Улсын баяр наадмын нэгэн адил цол олгох төслийг УИХ-ын нэр бүхий гишүүд санаачилсан юм. Эл төсөл өчигдөр УИХ дахь Ардчилсан намын бүлгээс дэмжлэг хүлээсэн билээ. Харин энэхүү төслийг УИХ дахь МАН-ын бүлэг хараахан хэлэлцээгүй байгаа юм. Тиймээс эл асуудлыг энэ долоо хоногт байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалалд хараахан оруулаагүй байгаа юм байна. Гэхдээ ирэх долоо хоногт тусгаар тогтнолын өдөр тохионо. Тиймээс түүнээс урьтаж байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцээд шийдвэрээ гаргах ёстой. Хэрвээ УИХ-аас Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд, дэмжвэл улс даяараа албан байгууллага, аж ахуйн нэгжүүд нэгэн зэрэг арванхоёрдугаар сарын 29-нд амрахын зэрэгцээ бөхчүүдийн хувьд цолоо нэмэх боломж бүрдэнэ.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж