Үндсэн хуульд нэмэлт оруулах талаар хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2011.12.21-нд нийтлэгдсэн

Үндсэн хуульд нэмэлт оруулах талаар хэлэлцэнэ

Өнөөдөр УИХ-ын гурван байнгын хороо хуралдана.

1.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 09.30 цагаас "А" танхимд:

Хэлэлцэх асуудал:

-Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/;

Монгол Улсын Үндсэн хуулийн Жардугаар зүйлийн – 2, 3 дахь хэсэгт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/;

"Зарим хотуудад улсын зэрэглэл тогтоох тухай" – Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;

-Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/;

-Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ төсөл, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Барилгын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;

-Бусад.

2.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас "В" танхимд:

Хэлэлцэх асуудал:

"Газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулах – тухай ажлыг эрчимжүүлэх тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;

"Газрын тосны салбарын талаар төрөөс баримтлах – бодлого, 2015 он хүртэл хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;

"Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр – нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын 2011 оны 30 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/;

"Тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухай" – Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/.

3.  Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 14.30 цагаас "А" танхимд:

Хэлэлцэх асуудал:

Газрын тухай, Газрын кадастрын тухай хуулийн – төслүүд /анхны хэлэлцүүлгийг эхлүүлнэ/.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж