ДОХ-ын халдвар тээгч 100 болов

Хуучирсан мэдээ: 2011.12.22-нд нийтлэгдсэн

ДОХ-ын халдвар тээгч 100 болов

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 532 өвчтөн хэвтэн эмчлүүлж байгаагаас 325 нь вируст гепатит, 166 нь сүрьеэгээр өвчлөгсөд байна. Сүүлийн нэг хоногт 30 хүн вируст гепатит оношоор хэвтсэн байна. Энэ нь өнгөрсөн долоо хоногийнхоос хэвтэж байгаа өвчтөн 61-ээр, шинээр хэвтэлт 10-аар багассан үзүүлэлт юм. Түүнчлэн томуу, томуу төст өвчний гаралт нэмэгдэж байгаа учраас анхаарч дүгнэлт хийх, хариу арга хэмжээ авах талаар бэлтгэлтэй байх шаардлагатайг мэргэжилтнүүд анхааруулж байна. Мөн өнгөрсөн долоо хоногт ХДХВ-ийн халдварын 100 дахь тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ нь 25-30 насны, эрэгтэй хүн байсан бөгөөд одоогоор халдварын судалгаа явагдаж байна.

Э.Мөнх

Эх сурвалж: www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж