Хувьсгал хийх уриалгатай ухуулах хуудсаар БНАСАУ-ыг дарав

Хуучирсан мэдээ: 2011.12.22-нд нийтлэгдсэн

Хувьсгал хийх уриалгатай ухуулах хуудсаар БНАСАУ-ыг дарав

БНАСАУ-аас зугтан дүрвэгсэд сүүлийн үед нэлээд идэвхжиж байна. Тэд өнгөрсөн лхагва гаригт ухуулах хуудастай агаарын шаарнуудыг Хойд Солонгосын зүг хөөргөжээ. Хойд Солонгосын хүн амд хандан тэд “африкчуудын” адил тэмцэл хийж, Ким Чен Ирийн залгамжлагчийн дэглэмтэй тэмцэхийг уриалсан 200 мянган ухуулах хуудастай агаарын бөмбөлөгүүдийг хөөргөсөн байна.

Agence France-Presse агентлагт байгаа мэдээгээр энэ цагт Хойд Солонгосын телевиз таалал төгссөн лидерийнхээ зурагны дэргэд гашуудан уйлж байгаа олон түмнийг харуулж байлаа. Энэ хаврын “арабын хаврын” дараа Хойд Солонгосын дүрвэгсэд нэлээдгүй идэвхжин ухуулгын хуудсыг Хойд Солонгос руу агаарын бөмблөгөөр цацах болсон юм. Энэ бүгдийн хариуд нь Хойд Солонгосын цэргийнхэн хил дээр гал нээнэ гэж сануулах болсон билээ.

Ш.Мягмар
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж