Азтангууд MCS Coca-Cola үйлдвэртэй танилцлаа

Хуучирсан мэдээ: 2011.12.22-нд нийтлэгдсэн

Азтангууд MCS Coca-Cola үйлдвэртэй танилцлаа

“Кока-Кола Өдөр Бүр Шинэ Саятан” хөтөлбөрийн ээлжит саятангууд М-Си-Эс Кока-Кола компанийн үйлдвэртэй танилцлаа

2011 оны 11-р сарын 1-нээс явагдаж эхэлсэн “Өдөр бүр шинэ саятан” хөтөлбөрийг та бид хэдийнээ мэддэг болсон билээ. Хөтөлбөрийн хүрээнд өдөр бүр нэг саятан тодрох бөгөөд нийтдээ он дуустал 60 саятан тодорно. Тэгвэл энэ хөтөлбөрийн 11-р сарын сүүлийн азтангууд болон 12-р сарын эхний азтангууд М-Си-Эс Кока-Кола компанийн үйлдвэрийн байртай танилцлаа.

Азтангууд маань үйлдвэрийн байран дээр ирж Кока-Кола ундааг үйлдвэрлэх явцтай танилцсанаас гадна Кока-Кола компанийн түүхийг үгүүлэх Музейн өрөөнд орон сонирхолтой аяллыг хийсэн юм.

Үйлдвэртэй танилцах хөтөлбөрийн дараа М-Си-Эс Кока-Кола компанийн борлуулалтын албаны захирал Мэндсайхан нийт азтангууддаа баяр хүргэж, Кока-Кола компанийн нэрийн бэлгэ өгөн шагналыг гардууллаа. Азтангууд маань их л баяртай байсан бөгөөд нэг нэгэндээ баяр хүргэж, М-Си-Эс Кока-Кола компанийхаа хамт олонд баярласан талархсанаа илэрхийлэн  бусад хүмүүсийг ч хөтөлбөрт идэвхитэй оролцож саятан болохыг уриалж байсан юм.

Хөтөлбөрт Монгол улсын нутаг дэвсгэрийн хаанаас ч оролцох боломжтой бөгөөд  Улаанбаатар хот болон Дархан-Уул, Өвөрхангай, Дундговь, Сэлэнгэ, Өмнөговь, Говь-Алтай аймгуудаас азтангууд тодорсон байна. Нийт азтангууддаа зориулан бэлтгэсэн амтат бялуугаа хуваан, оргилуун дарсаа буудуулан азтангууд маань нэгэн дуугаар нэг нэгэндээ баяр хүргэлээ.

Та хөтөлбөрт оролцохын тулд ганцхан мессэж бичих болон icoke.mn website-д код оруулснаар саятан болох боломжтой. Мессэж бичихдээ регистерийн дугаараа бичээд цэг тавиад бєглєєн доторхи 12 оронтой кодыг бичин 135555 дугаарлуу явуулаарай. мессэж бvх операторуудаас энгийн мессэжний vнээр явах бєгєєд хєтєлбєр он дуустал явагдах болно.  Дэлгэрэнгvй мэдээллийг 70165555, 88033449 дугааруудаас болон icoke.mn сайтаас аваарай.

Та уусан ундааныхаа бєглєєг битгий хаяарай. Та ч бас саятан болох боломж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж