Хуучирсан мэдээ: 2011.12.23-нд нийтлэгдсэн

“Лос Анжелес таймс” сонинд мэдээлснээр АНУ-ын 121 хотод 751 янзын “Цөмөөхэй” балетийг шинэ жил ирж буйг зарлан тоглож байна. Энэ сарын 13-нд гэхэд “Нью-Йорк сити балет” театрын “Цөмөөхэй” балетийг 560 кино театр шууд дамжуулан, харин маргааш өдөр нь телевизүүдээр гаргажээ.

Алдарт Чайковскийн аялгуугаар амилсан Хоффманы “ Цөмөөхэй ба хулганы хаан” зохиолыг дэлхийн өнцөг булан бүрт өөр өөрөөр бүтээдэг. Өнөө жил гэхэд л Лас Вегаст жааз хэлбэрээр, Виржинияд орчин үеийн бүжгийн хэлбэрээр, Вермонтод хип хоп хэмнэлээр “Цөмөөхэй”-г тоглоод байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж