“Дакар ралли”-д оролцох машинууд Аргентинд ирлээ

Хуучирсан мэдээ: 2011.12.23-нд нийтлэгдсэн

“Дакар ралли”-д оролцох машинууд Аргентинд ирлээ

Шинэ оны эхний өдөр нээлтээ хийх “Дакар ралли-2012” уралдаанд оролцох машинууд Аргентинд ирлээ. Африк тивээс “нүүж”, Өмнөд Америкт зохиогдох болсон дэлхийд алдартай “Дакар ралли” уралдааны суудлын автомашины ангилалд өнгөрсөн жил Катарын Нассер Аль-Аттияа тэргүүлсэн.

Энэ удаагийн уралдааны маршрут Аргентинаас эхэлж, Чилиэр дайран Перуд бариа барих юм. Зохион байгуулагчдын зүгээс Боливи, Бразилийг маршрутад оруулах тухай ярилцаж байсан ч эцсийн шийдвэр Аргентин, Чили, Перу гэсэн чиглэлд тогтжээ. Одоогийн байдлаар нийт оролцогчдын 60 гаруй хувь нь Аргентинд хүрэлцэн очоод байна. Мөн арын алба, түргэн тусламжийн баг, хяналтын албаны машинууд ч очжээ. Европ болон Хойд Америкийн оролцогчдын машиныг агаарын тээврээр авчирсан бол Өмнөд Америкийн багуудын дийлэнх нь уралдаанд сойх машинаа газраар тээвэрлэж авчирсан байна.

“Дакар ралли-2012” уралдаан нэгдүгээр сарын 1-нд Аргентиний Мар дел Плата хотоос гараагаа хийж, 9000 км зам туулаад нэгдүгээр сарын 15-нд уралдааны ялагч тодрох юм.

Score studio
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж