“Бяцхан номын сан” бэлэглэв

Хуучирсан мэдээ: 2011.12.23-нд нийтлэгдсэн

“Бяцхан номын сан” бэлэглэв

Хүүхдийн гэх тодотголтой бүхэн ховордоод байгаа өнөө үед цэцэрлэгийн бяцхан хүүхдүүд өөрийн гэсэн номын сантай боллоо. “Болор-Алтан эрдэнэ” ТББ нь өнгөрсөн жил байгуулагдсан бөгөөд нийслэлийн төдийгүй орон нутгийн цэцэрлэгүүдийг номын сантай болгох зорилготойгоор “Бяцхан номын сан” төслийг санаачилжээ. Тэд хамгийн анхны баяцхан номын сангаа Баянгол дүүргийн, улсын тэргүүний 89-р цэцэрлэгийн Д.Батхишиг, Ч.Оюунчимэг багштай нэг нас таван сартайгаас хоёр настай хүүхдийн бүлэгт бэлэглэлээ. Энэхүү бяцхан номын санд олон арван зурагтай, үлгэрийн, танин мэдэхүйн ном багтсан нь бяцхан үрсийн ертөнцөд гэрэл гэгээ нэмлээ.

Цаг үеэ дагаад тоглох тоглоом, наадгай нь өөрчлөгдсөн ч тэдний оюуны хүрээг тэлэх ном хамгийн ихээр дутагдалтай байсан юм. Хүүхэд бүхэн номонд дуртай. Бүхнийг таньж мэдэх, ойлгох гэсэн хүсэл нь тэднийг номтой нөхөрлүүлдэг. Сүүлий жилүүдэд хүүхдийн нас, бие, сэтгэхүйн онцлогт тохирсон олон сайхан, өнгөлөг зурагт ном хэвлэгдэж, өнөөгийн эцэг, эхчүүдийн гарын авлага болоод байгаа. Номтой холбоотой ажлууд ч ихээр хийх болсон. тэдний дундаас цэцэрлэгийн багачуудыг ийнхүү номын сантай болголоо. Энэ ажил цааш хүрээгээ тэлэн орон нутагт ч хүрэх гэнэ лээ.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж