Өнөөдөр “Цөмөөхэй” балеттай

Хуучирсан мэдээ: 2011.12.24-нд нийтлэгдсэн

Өнөөдөр “Цөмөөхэй” балеттай

Германы зураач, хөгжмийн зохиолч Е.Т.А.Хоффманны 1815 онд туурвисан “Цөмөөхэй” нь дэлхийн шилдэг үлгэрийн тоонд зүй ёсоор багтдаг. Харин энэ үлгэрээс сэдэвлэн Оросын суут хөгжмийн зохиолч П.И.Чайковский 1892 онд “Щелкунчик” буюу "Цөиөөхэй" балетын хөгжмийг бичжээ. Улмаар П.И.Чайковскийн “Щелкунчик” буюу “Цөмөөхэй” бүжгэн жүжгийг жил бүрийн арванхоёрдугаар сард шинэ жилийн баярыг угтан дэлхийн алдартай театрууд тайзнаа тоглодог уламжлал хэдийнэ бий болжээ. Харин Монголын үзэгчдийн тухайд энэхүү алдартай бүжгэн жүжгийг өнөөдрөөс эхлэн гурван өдрийн турш үзэх боломжтой. Анх 1982 оны шинэ жилийн үеэр Монголын сонгодог урлагийн тайзнаа анх тоглож байсан “Цөмөөхэй”-г энэ жил Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид арванхоёрдугаар сарын 23, 24, 25-нд тоглох юм. Өнгөрсөн жил урлагийг дэмжигч “Төгөлдөр” сангаас ивээн тэтгэж, “Цөмөөхэй” балетын хувцас, гоёлыг бүрэн шинэчилж өгсөн билээ.

Т.Маша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж