Дэлхий ганц дагуултай биш

Хуучирсан мэдээ: 2011.12.24-нд нийтлэгдсэн

Дэлхий ганц дагуултай биш

АНУ-ын Хавайн их сургууль болон Массачусетсийн технологийн дээд сургуулийн эрдэмтэд дэлхийн дагуул ганцхан сар биш харин олон тооны гариг эрхэс байдаг гэсэн дүгнэлт хийжээ. Гэхдээ тэдгээр нь сар шиг дэлхийг тойрон тогтмол эргэдэггүй, заримдаа л тойрон эргэдэг гэнэ. Эрдэмтэд жишээ болгон 2006 онд дэлхийн тойрог замд орж ирсэн нэгэн солирыг сонгосон аж. Энэ солир мөн 2007 оноос өмнө дахиад дэлхийн тойрог замд орж ирсэн нь бүртгэгдсэн юм. Эрдэмтэд дэлхий болон сарны таталцлын хүчний орон зайг судалсны эцэст дэлхийн татах хүчинд сансрын олон гариг эрхэс татагдан тойрог замд байнга орж ирдэг гэсэн дүгнэлтэд хүрсэн аж.

Эрдэмтдийн тайлбарлаж буйгаар цаг хугацааны аливаа мөч бүрт дэлхий хамгийн багадаа нэг хиймэл дагуултай байдаг бөгөөд зарим үед нэг метр хүрэхгүй диаметртэй солир ч байж болох гэнэ. Эдгээр биетүүдийг судлах нь сансар огторгуйг эзэмшихэд чухал гэж эрдэмтэд үзэж байгаа юм.

Н.Тунгалаг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж