“Щелкунчик” балетаа үзээрэй

Хуучирсан мэдээ: 2011.12.25-нд нийтлэгдсэн

“Щелкунчик” балетаа үзээрэй

Оросын суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн  “Щелкунчик” буюу "Цөмөөхэй" балетыг өнөөдөр Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт тоглох юм. Жил бүрийн арванхоёрдугаар сард тоглодог "Цөмөөхэй" балетыг энэ жил гурван өдөр тоглож байгаа юм. Өнөөдөр сүүлийн өдөр гэдгийг сануулья. Анх 1982 оны шинэ жилийн үеэр Монголын сонгодог урлагийн тайзнаа анх тоглож байсан “Цөмөөхэй”-г өнгөрсөн жил урлагийг дэмжигч “Төгөлдөр” сангаас ивээн тэтгэж, балетын хувцас, гоёлыг бүрэн шинэчилж өгсөн юм.

М.Дөл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж