УИХ-ын сонгуулийн тойрог байгуулах тухай хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2011.12.26-нд нийтлэгдсэн

УИХ-ын сонгуулийн тойрог байгуулах тухай хэлэлцэнэ

УИХ дахь намын бүлгүүд өнөөдөр хуралдана. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хурлаар Улсын Их Хурлын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, нутаг дэвсгэрийн төвийг тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөлийг хэлэлцэх эсэх талаар ярилцана. МАН-ын бүлгийн хурлаар ч мөн асуудлыг авч хэлэлцэхээр болжээ.

Өнөөдөр мөн ажлын хэсгүүд хуралдана.

  • Улсын Их Хурлын гишүүн Д.Одбаяр, Я.Батсуурь нараас өргөн мэдүүлсэн "Таван толгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай" Улсын Их Хурлын 39 дүгээр тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын (2) төслүүдийг нэгтгэж хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас "А" танхимд;

  • Газрын тухай болон дагалдах бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас "Б" танхимд;
  • Технологийн инновацийн үйл ажиллагааг дэмжих тухай болон Инновацийн тухай хуулийн төслүүдийг нэгтгэж хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан Ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас "В" танхимд;

  • Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай /Нийтийн албанд нийтийн болон хувийн сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслийг дагалдан өргөн мэдүүлсэн/ хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд;
  • Хуульчийн эрх зүйн байдлын тухай болон дагалдах бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 16.00 цагаас 334 тоот өрөөнд тус тус хуралдах гэж байна.
                                Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж