Залуу Ким цаазаар авах тушаал буулгажээ

Хуучирсан мэдээ: 2011.12.26-нд нийтлэгдсэн

Залуу Ким цаазаар авах тушаал буулгажээ

БНСУ-д амьдардаг монголчуудын сайтад дурдсанаар Хойд Солонгосын Их Удирдагч Ким Чен Ир таалал төгссөнийг мэдэгдэж гашуудал зарласан өдөр  эх орноосоо дүрвэж Хятадад хүрэхээр яваад замдаа баригдсан нэгэн гэр бүлийнхнийг гурван үеэр нь устгах тушаалыг залуу Ким өгсөн байна. Дарангуйлал, өлсгөлөнд нэрвэгдсэн БНАСАУ-ын иргэд Хятад руу дүрвэж, улмаар Өмнөд Солонгост очихоор эрсдэл ихтэй замыг туулах болдог. Тэдний нэг болох Хойд Солонгосын нэгэн гэр бүл 10 хүртэлх насны хоёр охины хамт дүрвэхээр бэлтгэн  Хятад, Хойд Солонгосын брокеруудад мөнгөө төлж, товлосон өдөр буюу 17-ны шөнө  23.30 цагийн орчим Хятадын зүг Амнуг голынг гаталж байхдаа Хойд Солонгосын хилийн цэргүүдэд баригджээ. Гай болж тухайн үед Ким Чен Ир таалал төгсч, хилийн  харуул хамгаалалтыг чангатгаад байсан үе таарчээ. Энэ тухай мэдээллийг авсан залуу удирдагч Ким Чен Ун эцгийг нь таалал төгсч байхад дүрвэсэн тухайн гэр бүлийнхнийг  гурван үеэр нь устгах тушаал буулгасан байна. Дүрвэгсдэд тусалдаг Хятад, Хойд Солонгосын брокерууд Их Удирдагчийг таалал төгсөхөөс олон хоногийн өмнө хил давах өдөр, цаг, газраа товлосон  гэр бүлийнхний хувьд  цаг хугацаагаа өөрчилж  амжих бололцоо байгаагүй тухай мэдээлжээ.

БНАСАУ-ын хувьд гурван үеэр нь устгах шийдвэр гаргасан л бол тухайн гэр бүлийн  эрчүүдийг бүгдийг цаазалж, эмэгтэйчүүд, хүүхдүүдийг бүх насаар нь улс төрийн хоригдол болгодог аж. 

                                Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж