Интернэт сэтгүүлзүйн шилдгээр “News.mn” шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2011.12.26-нд нийтлэгдсэн

Интернэт сэтгүүлзүйн шилдгээр “News.mn” шалгарлаа

Монголын мэдээллийн сайтуудын ассоциациас анх удаа интернэт сэтгүүлзүйн шилдгүүдийг шалгаруулснаа өнөөдөр зарлалаа. Энэхүү шалгаруулалтаар “Boom-2011” интернэт сэтгүүл зүйн Шилдгийн шилдэг шагналыг www.news.mn вэб сайтын хамт олон хүртсэн бол мөн интернэт сэтгүүлзүйн шилдэг сэтгүүлчийн шагналыг тус сайтын Улс төрийн албаны тоймч Д.Оюунцэцэг хүртлээ.

Тус ассоциациас мөн хоёр вэб сайтыг шилдгээр шалгарууллаа. Үүнд www.shuud.mn, www.olloo.mn вэб сайтууд шалгарсан юм. Интернэт сэтгүүлзүйн шилдгүүдийг шалгаруулах энэхүү үйл ажиллагаанд Монголын мэдээллийн сайтуудын ассиоциацийн тэргүүн Д.Болдхуягаас гадна УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг, Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Б.Болдбаатар нарын хүмүүс оролцож, шилдгүүдэд шагналыг нь гардууллаа.

Монголын цахим мэдээллийн салбарт эдүгээ 40 гаруй вэб сайт үйл ажиллагаа явуулж буй бөгөөд тэдгээрт нийтлэгдэж буй мэдээ, мэдээллийн чанар, нийтлэлийн цар хүрээ, түгээлт, шуурхай байдал зэрэг олон талыг харгалзан үзэж, энэхүү шагналыг хүртээсэн юм байна.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж