ЗГХЭГ, “Бодь Электроникс”-той хамтран ажиллав

Хуучирсан мэдээ: 2011.12.27-нд нийтлэгдсэн

ЗГХЭГ, “Бодь Электроникс”-той хамтран ажиллав

Монгол Улсад анхны 5 яам үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ой энэ онд тохиож байгаа. Түүхт ойн жилийн хүрээнд Монгол Улсын Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газар компьютер, тоног төхөөрөмжийнхөө шинэчилэлтийг “Бодь Электроникс” компанитай хамтран гүйцэтгэсэн байна. Энэхүү төслийн ачаар иргэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай, найдвартай, дэлхийн жишигт нийцсэн төхөөрөмжүүдээравах боломж нээгдэнэ хэмээн талууд онцолжээ.

"Бодь Электроникс” компани нь 2011 оны эхнээс дэлхийн мэдээлэл технологийн салбарт тэргүүлэгч Apple-ийн Монгол дахь албан ёсны борлуулагчаар ажиллаж байгаа аж. Энэ утгаараа тус компанийн зүгээс өндөр хүчин чадал бүхий iMac, MacBook Pro зэрэг хамгийн сүүлийн үеийн загварын компьютеруудыг МУЗГХЭГ-т хүлээлгэн өгсөн байна.

iMaс-ийн суурин компьютерийн хувьд процессор, чанга яригч гээд бүхий л бүрдэл хэсгүүдээ зөвхөн дэлгэцэндээ багтааснаараа давуу талтай байдаг бол MacBook Pro зөөврийн компьютер цэнэгээ удаан барьдагаараа онцлогтой. Эдгээр компьютеруудад гадны халдлагаас бүрэн хамгаалагдсан шинэ үеийн Mac OS үйлдлийн системийг суурилуулснаараа найдвартай байдлыг бий болгож байгааг Бодь Электроникс компанийн мэргэжилтнүүд дурьсан юм.

Apple хүрээлэн буй орчинд ээлтэй, ногоон технологийг дэмжин ажилладаг тул олон улсын хэрэглэгчдийн талархлыг хүлээсээр иржээ. Бүхий л бүтээгдэхүүнээ дахин боловсруулагддаг хөнгөн цагаан, шилэн материалиар үйлдвэрлэхээс гадна зай бага эзэлдэг сав баглаа боодлыг ашигладаг байна. Мөн Apple-ийн компьютерууд хамгийн хүчтэй, өндөр хурдтай байдгаараа алдартай.

Ийнхүү Apple Монголд албан ёсоор худалдаалагдаж эхэлснээс хойш төрийн байгууллагуудаас анх удаа Монгол улсын ЗГХЭГ тус брэндийн компьютеруудыг үйл ажиллагаандаа ашиглаж эхэллээ. Цаашид өөр бусад олон төсөл, хөтөлбөрүүдэд хоёр тал хамтран ажиллахаар төлөвлөж буйгаа энэхүү арга хэмжээний үеэр мэдэгдсэн юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж