“Улаанбаатар” чуулга түүхэн дуулалт жүжиг тоглоно

Хуучирсан мэдээ: 2011.12.28-нд нийтлэгдсэн

“Улаанбаатар” чуулга түүхэн дуулалт жүжиг тоглоно

Тусгаар тогтнолын 100 жилийн ойд зориулан “Улаанбаатар” чуулгын уран бүтээлчид хошой Чин ван Ханддоржийн тухай “Ай Нан аа” түүхэн дуулалт жүжиг бүтээлээ. Дуулалт жүжгийг Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган найруулж, Соёлын тэргүүний ажилтан Д.Нямдаш ерөнхий удирдаачаар, Гавьяат жүжигчин Ц.Төвшинтөгс уран сайхны удирдагчаар ажиллажээ. Эрдэнэ дайчин хошой Чин Ван М.Ханддоржийн дүрд Гавьяат жүжигчин Ц.Төвшинтөгс, жүжигчин Б.Эрдэнэсаруул нар, хатан Сэвжидмаагийн дүрд Соёлын тэргүүний ажилтан Д.Ширмэнтуяа, VIII Богд Жавзандамба хутагтын дүрд Соёлын тэргүүний ажилтан С.Оюунчулуун, эх хатан Дондогдуламын дүрд УДБЭТ-ийн гоцлол дуучин, Соёлын тэргүүний ажилтан Р.Доржхорлоо, Соёлын тэргүүний ажилтан М.Анхтуяа нар тоглох юм. Мөн Шанзав Бадамдоржид УДЭТ-ийн жүжигчин, Ардын жүжигчин П.Цэрэндагва, Манжийн түшмэлд Гавьяат жүжигчин, Төрийн шагналт Ц.Төмөрбаатар гээд Монголын урлаг соёлын нэрт зүтгэлтнүүд түүхэн дуулалт жүжигт дүр амилуулах нь ээ.

Нийслэлийн “Улаанбаатар” чуулгынхан таван жилийн ойн хүрээндээ хийж буй олон сайхан бүтээлүүдийн нэг болсон энэхүү түүхэн дуулалт жүжгээ энэ сарын 29-нд буюу Тусгаар тогтнолын өдрөөр тоглох юм.

Ш.Чимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж