Т.Батчимэг оны шилдэг шатарчин болов

Хуучирсан мэдээ: 2011.12.28-нд нийтлэгдсэн

Т.Батчимэг оны шилдэг шатарчин болов

Монголын шатрын холбоо, Өсвөрийн шатарчдын клубуудын холбоотой хамтран “Шатарчдын шинэ жилийн цэнгүүн” зохион байгууллаа. Энэ үеэр шатрын холбооныхон энэ жилийн шилдгүүдээ тодруулсан байна. Монголын шатрын холбооны дээд шагнал болох “Алтан титэм”-ийг Гавьяат дасгалжуулагч П.Жигжидсүрэн хүртсэн. Харин оны шилдэг ивээн тэтгэгчээр “Голомт” банк, клубээр “Хос мастер” тус тус шалгарлаа. Тэгвэл шатрын спортод тогтмол амжилт гаргаж, энэ жил улсын аварга болсон “Үндэсний шуудан” сонины дэргэдэх “Мончесс” клуб, ШШГЕГ-ын харьяа “Сүлд” спорт хорооны шатарчин, их мастер Т.Батчимэг 2011 оны шилдэг шатарчин болжээ. Тэрбээр саяхан манай улсад болсон олон улсын тэмцээнд эрэгтэй олон улсын мастерын болзол хангасан юм. Шилдэг дасгалжуулагчаар Т.Батчимэг мастерын багш “Мончесс” клубын эрхлэгч Ц.Батсайхан тодорчээ. 2011 оны өсвөрийн шилдэг шатарчин болсон ФИДЕ мастер А.Энхтуулд ”Гурван булаг-бид” компани “Алтан шатар”, 1000 ам.долларын хамт гардуулсан байна.

“Спортын шуудан”
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж