“Сочи 2014”-т зориулж, зоосон мөнгө гаргана

Хуучирсан мэдээ: 2011.12.28-нд нийтлэгдсэн

“Сочи 2014”-т зориулж, зоосон мөнгө гаргана

“Сочи
2014” өвлийн олимпийн наадамд зориулж, ОХУ-ын Төв банк, Гознак, Сбер
банк хамтран зоосон мөнгө гүйлгээнд гаргах хөтөлбөрөө танилцуулжээ.
“Сочи 2014” хэмээх зоосон мөнгийг 2011-2014 оны хооронд гүйлгээнд гаргах
юм байна. Хөтөлбөрийн хүрээнд ховор болон өнгөт металлаар хийсэн зоосон
мөнгөнүүдийг үйлдвэрлэх гэнэ. 2011 онд дээрх банкууд өвлийн олимпийн
наадмын спортын шинэ төрлүүд болох биатлон, уулын цана, уран гулгалт,
мөсний хоккейн бэлгэдэл бүхий дөрвөн өөр төрлийн гурван рублийн үнэтэй
дүйцэх зоосон мөнгө гаргах ажээ.  Мөн Оросын өвлийг дүрсэлсэн 100
рублийн мөнгөн зоос, бобслей, кёрлингийн спортыг дүрсэлсэн 50 рублийн
хоёр өөр алтан зоос, Сочийн бэлгэдэл цэцгийн дүрстэй 1000 рублийн алтан
зоосыг худалдаанд гаргах юм байна.  ОХУ-ын Төв банк, “Гознак”, Сбер банк
хамтран 10 сая зоосон мөнгийг худалдаанд гаргах гэнэ. Үнэт металлаар
хийсэн дээрх зооснуудыг ОХУ-ын Сбер банкны аль ч салбараас авах
боломжтой юм байна.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж