ЦЕГ оны шилдгүүдээ шалгаруулав

Хуучирсан мэдээ: 2011.12.28-нд нийтлэгдсэн

ЦЕГ оны шилдгүүдээ шалгаруулав

ЦЕГ-ын хурлын танхимд өнгөрч буй оны ажлын үр дүнгээр хамт олноо хошуучлан хөдөлмөрийн тэргүүний болон ажил, мэргэжлийн шилдэг алба хаагч, оны онцлох алба хаагчаар шалгарсан цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдад шагнал гардуулах ёслолын ажиллагаа  өнөөдөр боллоо. Ёслолын ажиллагааг ЦЕГ-ын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Д.Сандаг-Очир нээн шагналыг гардуулсан байна. Хөдөлмөрийн тэргүүний алба хаагчаар найм, ажил мэргэжлийн шилдэг алба хаагчаар найм, оны онцлох алба хаагчаар долоон хүнийг тус тус шагнажээ.

О.Сэргэлэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж