MBA холбоо асрамжийн газрын хүүхдүүдтэй уулзлаа

Хуучирсан мэдээ: 2011.12.28-нд нийтлэгдсэн

MBA холбоо асрамжийн газрын хүүхдүүдтэй уулзлаа

MBA Cares хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр эмэгтэй шигшээ баг болон эрэгтэй шигшээ багийн зарим тамирчид, мөн лигийн зарим тоглогчид "Амьдрах ухаан" асрамжийн газрын хүүхдүүдтэй уулзаж тэдэнд Пэпсигийн зүгээс хүргүүлж байгаа гарын бэлгийг гардуулан өгсөн юм. Үүнийхээ дараачаар шигшээ багийн тоглогчид цусны төвөөр орж бүгд цусаа өгсөн бөгөөд сүүлийн үед цусны донорууд багасч үүнийг дагаад манай эмнэлгийн байгууллагуудад цусны хомсдол нүүрлэх аюул тулгараад байгаа учраас цусаа өгөхийг уриалан энэхүү арга хэмжээг зохион байгууллаа. цусаа өгөх арга хэмжээг хоёрдахь жилдээ Монголын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулсан бөгөөд өнгөрсөн жил эрэгтэй шигшээ багийн тамирчид цусаа өгч байсан юм.

Эх сурвалж: www.facebook.com/mongolian.mba
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж