“Twitter”-ээс болж шүүхэд өгчээ

Хуучирсан мэдээ: 2011.12.29-нд нийтлэгдсэн

“Twitter”-ээс болж шүүхэд өгчээ

Америкийн гар утасны мэдээллийн вэб сайтад ажиллаж байсан нэгэн эрийг “Twitter”-ийн дэмжигчдийг нь хулгайлсан хэмээн шүүхэд өгчээ. Ноа Кравиц тус вэб сайтад ажиллаж байхдаа @Phonedog_Noah нэрээр 17,000 жиргээчдийг араасаа дагуулсан ч ажлаас халагдахдаа “Twitter”-ийн нэрээ сольсноос дээрх хэрэг мандсан байна. Тус вэб сайт Ноад алдсан “Twitter”-ийн дэмжигч тус бүрийн хариуд 370,000 ам.доллар нэхэмжилжээ. Харин Кравиц хэлэхдээ түүнийг ажлаас халагдахад эзэн нь “Twitter”-ийн нэрээ ашиглаж болно гэж хэлсэн гэжээ. Кравицийг тус мэдээллийн вэб сайтад блогчноор  ажилласнаас хойш 17,000 жиргээчид 22,000 болтлоо өссөн ажээ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж