Б.Болормаа “Дэлхийн шилдэг бизнес эрхлэгч эмэгтэй” болов

Хуучирсан мэдээ: 2011.12.31-нд нийтлэгдсэн

Б.Болормаа “Дэлхийн шилдэг бизнес эрхлэгч эмэгтэй” болов

“Дэлхийн шилдэг бизнес эрхлэгч эмэгтэй”-гээр “Монгол эм импекс”
концернийн ерөнхий захирал Б.Болормаа шалгарчээ. АНУ-ын Нью-Йорк хотод
болсон “Дэлхийн бизнес эрхлэгч, ажил хэрэгч эмэгтэйчүүдийн холбоо”-ны
чуулганаас зохион байгуулсан тус шагнал гардуулах ёслолоос 21 орны
бизнес эрхлэгч эмэгтэй шагнал хүртжээ.

 “Дэлхийн шилдэг бизнес эрхлэгч эмэгтэй”-гээр шалгарсан хатагтай
Б.Болормаа нь  “Монгол эм импекс” концернийн Ерөнхий захирлаар 2007
оноос эхлэн ажиллаж байгаа юм. Тэрбээр МҮХАҮТ-ийн Эрүүл мэндийн
зөвлөлийн тэргүүн, Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөлийн Удирдах
зөвлөлийн гишүүний хариуцлагатай албыг давхар хашдаг байна.


М.Урин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж