Хуучирсан мэдээ: 2011.12.31-нд нийтлэгдсэн

Жуулчдын тоо өсчээ

Энэ онд  манай улсад 460 орчим мянган жуулчин ирсэн байна. Энэ нь өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад 0,7 хувиар өссөн үзүүлэлт байна. Ман ай улсад энэ жил ирсэн жуулчид нийт 190 сая 782 мянган америк долларын орлого оруулжээ. Манай улсад ирсэн жуулчдын 40 орчим хувийг урд хөрш, Хятад улсын иргэд эзэлж байна.  ОХУ-аас ирэх жуулчдын тоо өнгөрсөн жилийнхээс буурсан ч хоёрдугаарт бичигджээ.  Мөн БНСУ, Япон, Америк, АНУ, Герман, Их Британи болон бусад улсын жуулчид манай улсыг зорьж ирсэн байна. Энэ жил жуулчин татахын тулд  Солонгос улсад зохион байгуулагдсан аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнд оролцжээ. Бусдаар бол аялал жуулчлалын бүтээгдэхүүний судалгаанд анхаарлаа хандуулжээ.

Утаагүй үйлдвэрлэл гэгддэг аялал жуулчлалыг хөгжүүлэх нь ЗГ-ын ойрын зорилтод багтдаг. Үүнийхээ хүрээнд 2015 он гэхэд манай улсад ирэх гадаадын иргэдийн тоог 1 сая хүргэх төлөвлөгөө байгаа юм. Энэ зорилгодоо хүрэхийн тулд жилд ирж байгаа жуулчдын тоог тогтмол өсгөх шаардалага байна.

Мэргэжилтний хэлж байгаагаар судалгаа, маркетингийг хослуулан хийх нь салбарын ажилд үр дүнгээ өгнө байх гэсэн итгэлийг төрүүлж байна. Мөн энэ жилээс эрчимжиж байгаа Цайны зам төсөл, болон хархорум төслүүдэд салбрынхан ихээхэн анхаарлаа хандуулж байсан юм.

Эх сурвалж: "Eagle news"
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж