Д.Болд морин хуур бэлгэнд авав

Хуучирсан мэдээ: 2012.01.01-нд нийтлэгдсэн

Д.Болд морин хуур бэлгэнд авав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн соёрхол хүртсэн дуучин Д.Болд шинэ жилээр өвлийн өвгөнөөс морин хуур бэлгэнд авлаа. UBS  телевизийн шинэ жилийн нэвтрүүлэгт оролцох үеэр нь өвлийн өвгөн ууттай бэлэг гялс манас гардуулчихаад явсных нь дараа Д.Болд бэлгээ задалж үзвэл жижигхэн хэрнээ их авсаархан морин хуур байсанд ихэд бэлэгшээж “Миний өвөө Жамъян гэдэг алдартай хуурч байлаа. Өвөөгийнхөө тэр их авьяасыг өвлөж чадаагүй боловч, би морин хуур цуглуулах хоббитой нэгэн. Ямар гайхалтай мэдрэмжтэй өвөө бэлэг гардуулаад одов оо” гэж дуу алдав. Бэлгэнд мөн кисель багтсан байсан нь Төрийн соёрхолт дуучныг эрхгүй бага насаа дурсахад хүргэсэн юм. Хүүхэд ахуй насандаа киселийг их амтархан иддэг байж. Гэхдээ тэр нь ховор байсан учраас шинэ жилээр л олддог. Усанд чанах ёстой ч хуурайгаар нь голдуу гөвчихдөг байсан гээд киселээс  үүдэлтэй дурсамж хөвөрч, одоо ер нь хааяадаа идэх ёстой юм байна шүү гэж хэлээд авсан.  Мөн тэрбээр “Өвлийн өвөө маань намайг хэн байснаа битгий март. Бас хэний хүчинд өдий зэрэгтэй болсон бэ гэдгээ санаж яваарай” гэж үүнийг өгсөн бололтой. Их айхтар өвөө байна шүү” гэсэн юм. 

Морин хуур цуглуулах хоббитой Д.Болдод өвлийн өвгөний бэлэглэснээс гадна гэрт нь таван ч төрлийн морин хуур байдаг гэсэн шүү.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж