Месси төрөлх хотынхоо элч тамирчин болов

Хуучирсан мэдээ: 2012.01.02-нд нийтлэгдсэн

Месси төрөлх хотынхоо элч тамирчин болов

Аргентиний од хөлбөмбөгч Лионель Месси төрөлх Росарио хотынхоо элчээр сонгогджээ. Тус улсын нийслэл Буэнос-Айрос хотоос 300 км зайд орших Росарио хотод шинэ оны өмнөхөн ёслолын арга хэмжээ болж, Мессиг “Росарио хотыг дэлхийд төлөөлөх элч” хэмээн зарласан байна. “Дэлхийн олон орны жуулчид миний төрж өссөн газарт ирж байгаа нь сайхан хэрэг.  Энэ бол үнэхээр том хүндлэл” хэмээн ярьжээ.

Дашрамд дуулгахад, Росарио хот 2019 оны Пан-Америкийн наадмыг зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөж буй билээ.

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж