Чансааг тэргүүлэгчид шилдэг 16-д үлдэв

Хуучирсан мэдээ: 2012.01.04-нд нийтлэгдсэн

Чансааг тэргүүлэгчид шилдэг 16-д үлдэв

2012 оны Катарын нээлттэй тэмцээний хоёр дахь өдөр тэмцээний чансааг тэргүүлэгч дөрвөн теннисчин эхний тулаанаа хийлээ. Эхлээд чансааны гуравт бичигдсэн Жо Уилфред Цонга, цагаан хуудсаар тэмцээнд оролцсон Тунисийн Малик Жазиритай өрсөлдсөн. 27 настай Тунис теннисчин өнгөрсөн жил чансаагаа дэлхийн 333-аас 118 болтол нь өсгөж чадсан юм. Тэр ч утгаараа тоглолт эхнээсээ л өрсөлдөөнтэй болж тай брект эхний сетийн ялагч тодорсон байна. Дэлхийн чансааны 6-д бичигдэж байгаа Цонга тай брект 7:5-аар хожиж нээлтийн сетийг өөрийн болгосон ч дараа нь Жазири хариугаа авч яг ийм үр дүнгээр тай брект ялжээ. Улмаар 3 дахь сетэд Жазири эхний брейкийг хийсэн ч дараагийн 2 давуулалтыг авсан Цонга 3:1-ээр тэргүүлж эхэлсэн банйа. Франц тэннисчин дараагийн 3 гэймийг авснаар 6:1-ээр хожиж тэмцээний 2-р шатанд шалгарлаа.

Энэ өдрийн 2 дахь тоглолтыг дэлхийн чансааны 2 дахь тэннисчин Рафаэл Надаль, Германы Филипп Кольшрайбэр нар хийсэн. Испани тэннисчин энэ тулаанд илүүрхэж 33 минутын дотор 6:3-аар эхний сетэд хожсон бол дараагийн сетэд дэлхийн №43 Кольшрайбэр тай брейкт 7:2-оор хожин сетийн харьцааг тэнцүүлсэн юм. Ингээд нэмэлт сетэд 6:3-аар Надаль хожсоноор 2 цаг 33 минутын дотор тулааныг дуусгажээ. Надаль Герман тэннисчинтэй хийсэн бүх 8 тоглолтондоо ялсан амжилттай 2-р шатанд үлдэж байна.

Дараа нь өнгөрсөн жилийн аварга Рожэр Фэдэрэр, Оросын Николай Давыденко гэсэн хуучины туршлагатай тэннисчид хоорондоо таарлаа. Өнгөрсөн жил энэ 2 тэннисчин аваргын төлөө өрсөлдөж байсан бол энэ удаад чансаагаа дэндүү ихээр алдсан Давыденко эхний шатанд Швейцарь тэннисчиний аманд очжээ. Тулаан ч ойлгомжтой, хялбархан явагдаж дууссан. 22 минутын дотор 6:2-оор эхний сетийг авсан Фэдэрэр дараа нь нэг гэйм илүү алдаж 55 минутын дотор 6:2, 6:3-аар хожлоо.

Харин чансааны 4-т бичигдсэн Гэл Монфильс, дэлхийн чансааны 68-д бичигдсэн Португалийн Руй Мачадотой тоглож 2-р шатанд үлдсэн байна. Өрсөлдөөнтэй болсон эхний сетэд 7:5-аар хожсон Франц тэннисчин дараа нь 6:3-аар ялалтаа баталгаажуулж шилдэг 16-д үлдсэн байна.

Score Studio
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж