Шатахууны үнийг нэмэхээр болжээ

Хуучирсан мэдээ: 2012.01.06-нд нийтлэгдсэн

Шатахууны үнийг нэмэхээр болжээ

Шатахууны үнэ нэмэгдэх тухай албан бус мэдээлэл хэвлэлээр цацагдах болсон тул бид өнөөдөр энэ талаар тайлбар авахаар Эрдэс баялаг, эрчим хүчний яаманд хандсан юм.  Яамны зүгээс “Өнөөдөр холбогдох газруудыг оролцуулсан комиссын хуралдааныг хийнэ. Комиссын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар тэр даруйд хэвлэлийнхэнд хандан тодорхой мэдээлэл хийнэ” гэсэн тайлбарыг үдээс өмнө өгч байсан юм. Тэгвэл эх сурвалжийн мэдээлснээр өнөөдрөөс эхлэн шатахууны үнэ нэмэгдэх нь тодорхой болсон байна. Харин хэдэн төгрөгөөр нэмэхийг одоогоор тодорхой шийдээгүй байгаа юм. Комиссын хуралдаан үргэлжилж байгаа бөгөөд баттай бус эх сурвалжуудын хэлж буйгаар өнөөдөр оройн 21.00 цагаас шатахууны үнэ нэмэгдэх сураг байна. Энэ сургаар нийслэлийн Шатахуун түгээх станцуудад яг одоогийн байдлаар жолооч нар олноороо дугаарлаад байна.

Т.Маша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж