Монголын тайзнаа 30 жил амьдарсан “Тоска”

Хуучирсан мэдээ: 2012.01.07-нд нийтлэгдсэн

Монголын тайзнаа 30 жил амьдарсан “Тоска”

Суут хөгжмийн зохиолч Ж.Пуччинийн “Тоска” дуурь өнөөдөр Монголын тайзнаа 30 дахь жилдээ эгшиглэх гэж байна. Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид энэхүү дуурийг анх 1982 оны нэгдүгээр сарын 9-нд тоглож байжээ. Өдгөө 30 дахь жилдээ тоглож буй “Тоска” дуурийн цомнолыг Ж.Жакоза, Л.Иллихи нар зохиож, анх 1900 оны нэгдүгээр сарын 14-нд Ром хотын “Костанци” театр тоглож байв. Энэхүү дуурь Ж.Пуччинийн хамгийн хүнд драмтай дууриудын нэг бөгөөд авьяаслаг, үзэсгэлэнтэй хэдий ч огцом сэтгэлийн хөдөлгөөнтэй хартай, гэнэн бүсгүй Тоска, хийсвэр, мөрөөдөмтгий, мэдрэмтгий, шулуун шударга Каварадосси, санаа муутай, хашир, харгис хэрцгий Скарпья нарийн дүрийг тус тусад нь маш тодорхой хөгжмийн аялгуугаар гаргаж ирсэн нь сонсогч, үзэгчдийн сэтгэлийг зуун жилийн турш байлдан дагуулсаар байгаа аж.

Өнөөдөр тоглох “Тоска” дуурьд Флория Тоска (сопрано-С.Мөнгөнцэцэг, Марио Каварадосси (зураач) тенор-Б.Дамдинсүрэн, Чезаре Анжелотти /тэмцэгч/ -М.Болд, Гүн Скарпья (нууц цагдаагийн газрын дарга) баритон-Ц.Баттөр, Тахилч басс-Б.Алтанхуяг, Сполетто (мөрдөгч) тенор-Г.Шижирболд, Шаррон (шүүгч) -Э.Бумхүү, Хамба лам басс-О.Батбаатар , Малчин хүү сопрано- Ш.Гантуул нар тус тус тоглох юм.

М.Дөл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж